Яаралтай ба чухал ажлын алийг нь түрүүлж хийх вэ?

Яаралтай ба чухал ажлын алийг нь түрүүлж хийх вэ?

  • 2021-11-11 00:33

"Ихэнх яаралтай ажил чухал биш байдаг, ихэнх чухал ажил яаралтай биш байдаг." -Dwight D. Eisenhower

Америкийн 34 дэх Ерөнхийлөгч, Дэлхийн II дайны үед ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм генерал Dwight D. Eisenhower нь жинхэнэ чадварлаг удирдагчийн зэрэгцээ гайхалтай менежэр байсан гэдэг. Түүний асар их стресс дунд ажлаа амжилттай зохион байгуулдаг байсан зарчмыг Eisenhower's matrix хэмээн нэрлэдэг ба цагийн менежментийн шалгарсан шилдэг арга барилуудын нэгт тооцдог. Түүний арга барилыг Стефен Ковей улам боловсруулан тайлбарлаж 7 habits of highly effective people номондоо оруулсан байдаг. 

Энэ нь зарчмын хувьд ердөө л чухал ба чухал бус ажлын эрэмбэ дарааны тухай юм. Тогтмол арчлах, тордох, бэлдэх, төлөвлөх, сайжруулахтай холбоотой бүх ажил чухал атлаа ихэвчлэн цаг тулаагүй, яарах шалтгаангүй байдаг. Харин жижиг сажиг процессын ажлууд тийм ч чухал биш атлаа яаралтай байдаг. Яаралтай бус чухал ажлыг сайн хийх тусам яаралтай ажил багасдаг гэдгийг дэвтрээ хөтлөхдөө үргэлж санаарай.

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.