
Self Care First дэвтэрний эхний хуудсанд дээрх өгүүлбэрийг бичсэн байдаг. Бид өөрийгөө хайрлана гэхээр гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарах тухайд түлхүү төвлөрдөг ч сэтгэлзүйгээ хайрлах тухайд төдийлөн онцолж боддоггүй билээ.
Өөрийгөө хайрлана гэдэг “ХИЛ ХЯЗГААР ТОГТООХ”-ыг хэлнэ. Тэгвэл “хил хязгаар тогтоох” гэж юу юм бэ?
Эмэгтэйчүүд бидэнд бусдад таалагдах, бусдын ая талыг харах, бусдын төлөө өөрийгөө хохироох хандлага илүү байдаг. Энэ нь “сайн охин” байхаар бэлтгэгдсэнтэй холбоотой. Гэхдээ “сайн охин” байхын тулд өөрсдийн дургүй зүйлийг хүчээр хийх, бусдын сөрөг нөлөөнд автсаар байх, бусдын дорд үзсэн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх тохиолдол зөндөө гардаг.
”Хил хязгаар тогтоох” гэдэг нь бусад хүний танд гаргаж болох ба болохгүй хандлагын хооронд, таны өөртөө зөвшөөрөх болон зөвшөөрөхгүй зүйлсийн хооронд шугам татаж, зарчимтай байхыг хэлнэ. “Хаа хамаагүй” амьдралаас, хүмүүсээс, нөхцөл байдлаас өөрийгөө хамгаална гэсэн үг.
Гэхдээ өөрийгөө хамгаалж байна гээд бусдад цаг ямагт уурлана гэсэн үг биш, тэгвэл харин ч сэтгэлзүйгээ гэмтээж байгаагаас өөрцгүй шүү дээ. Зүгээр л зайгаа барин, ахиж өөртөө халдах боломж олгохгүй байх нь түүнээс илүү чухал.
Товчхондоо, энэ нь өөрийнхөө энергийн орон зайг л өндөгний хальс, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, гэмтээхгүй байх тухай юм.
Бусдыг уурлуулахгүй байх нь таны үүрэг хариуцлага биш, хүмүүст таалагдах нь таны үүрэх ёстой ачаа биш юм шүү.
#tinabeltip #Сэтгэлсэргээх #Сэдэлжүүлэх