Жинхэнэ эрчүүд феминист байдаг буюу Феминизмийн тухай таны мэдвэл зохих 5 зүйл

Жинхэнэ эрчүүд феминист байдаг буюу Феминизмийн тухай таны мэдвэл зохих 5 зүйл

  • 2022-03-08 08:33

1. Та феминист бөгөөд “бүтэн цагийн” гэрийн эзэгтэй байж болно. Гэрийн эзэгтэй байх нь таны хувьд эрхэлдэг ажил мэргэжил чинь ч байж болно.  Феминист байлаа гээд заавал дарга, ceo, карьер өндөртэй байх албагүй. Харин өөрийн сонгосон, хүссэн амьдралын хэв маягаар, хохирохгүй амьдарч байгаа эсэх нь л чухал юм. 

2. Та феминист бөгөөд эмэгтэйлэг байж болно. Феминист байх нь гоё чамин зүйлд дурлах ёсгүй гэсэн үг ердөөсөө ч биш. Даашинз өмсөж, толгойноосоо хөл хүртлээ ягаанаар хувцаслаж, нүүрээ тултал нь будаж, эсвэл будахгүй байж болно. Бас зөөлөн ааштай, эелдэг, даруу байж болно. 

3. Та феминист бөгөөд эмзэг дэлбээ байж болно. Феминистүүд өдөр болгон хүчирхэг, чанга байж, будаа болгоно гэсэн үг биш. 

4. Феминист байх нь эрэгтэйчүүдэд дургүй, тэднийг нухчин дарах хүсэлтэй байна гэсэн үг бүүр ч биш. Феминизм бол хүйсүүдийн хоорондын дайн огт биш юм. Хэрвээ нэг эмэгтэй нэг эрд дургүй байвал тэр нь “Феминист учраас” биш тэр хүн “Хүчирхийлэгч, ёс зүйгүй, сексист, мисожинист, шударга бус байсан учраас” юм. 

5. Жинхэнэ эрчүүд харин ч феминист байдаг. Учир нь феминизм “эрэгтэй хүн уйлдаггүй”, “эрчүүд ягаан өнгө өмсөж болохгүй”, “эр хүн шиг бай” зэрэг хортой стереотипүүдийг халахад ч бас нөлөөтэй. Эмэгтэй ажилтнууддаа адилхан цалин олгодог, өөрөөсөө илүү ухаантай, ур чадвартай бүсгүйг өргөж дэмждэг, эхнэртээ ижил тэгш боломж бас сонголт олгодог, охиноо хүндэлж эрх чөлөөтэй өсгөж байгаа бүх эрчүүд феминист билээ. 

Та өөрийгөө “хүн” гэж боддог, бусдыг бас өөртэйгөө адилхан “хүн” гэж боддог, шударга ханддаг л бол та феминист юм шүү! Феминист байдагт баярлалаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе! 🌺

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.